
Тодруулбал манай боксчдоос 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-ын жинд Э.Цэндбаатар, 56 кг-ын жинд Б.Мишээлт нар хүрэл медалийн болзол хангасан юм. Тэд өнөөдөр мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө.
Энэ сарын 25-нд буюу өнгөрөгч бямба гарагт эхэлсэн зургаа дахь удаагийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 16 орны тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн маргааш өндөрлөх аж.
Тэмцээнд манай улсаас долоон боксчин өрсөлдсөнөөс дөрвөн тамирчин ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлээд байгаа юм.