
Хуулиараа бол намрын чуулган жил бүрийн хоёрдугаар сарын 10-нд завсарлана. Гэхдээ УИХ-ын дарга З.Энхболд захирамж гарган энэ хугацааг наашлуулж хаврын чуулганыг маргааш завсарлуулахаар боллоо. Тиймээс хэлэлцүүлгийн шатанд яваа хуулийн төслүүдээ намрын чуулганаар амжиж батлуулахаар Байнгын хороод, ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүд өчигдрөөс эхлэн шахуу хуваарийн дагуу хуралдаж эхэллээ. Тухайлбал, чуулган завсарлахаас өмнө буюу өнөөдөр Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах гэж байна. Өнөөдөр чуулган хуралдаж мөн зарим асуудлуудыг шийдэх юм.
Мөн удахгүй УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж төсвийн тодотголыг хийнэ.
Т.Энхэлээ