
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан яг одоо хуралдаж, хуралдаанаар Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж, хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй долоон саналын томьёоллоор санал хураалт явуулж байна.
Мөн тус Байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны дараа дахин хуралдаж дээрх хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байна. Байнгын хорооны хуралдааны тоймыг удахгүй хүргэнэ.