
Тайлан илтгэлийг МСУХ-ны тэргүүн Б.Даваасамбуу тавьж, 2013 онд орон нутгийн дээд цолны болзол хангасан долоон уяачид аймгийн Засаг даргын А/35 тоот тушаалыг үндэслэн аймгийн Алдарт уяач цол хүртээж, энгэрийн тэмдэг, малгай, залааг нь гардууллаа.
Улиран одож буй усан могой жилд
Баян-Өндөр сумын харьяат Б.Амарбаясгалан
Баян-Өндөр сумын харьяат Б.Батбаяр
Баян-Өндөр сумын харьяат Д.Батбаяр
Баян-Өндөр сумын харьяат Д.Өсөхбаяр
Жаргалант сумын харьяат Х.Батжаргал
Баян-Өндөр сумын харьяат Н.Норовжамц
Баян-Өндөр сумын харьяат До.Бүрэнтогтох нарын эрхмүүд одтой сайхан наадан, аймгийн Алдарт уяач цолыг хүртжээ.
Харин Оны шилдэг уяачаар: Б.Амарбаясгалан, Б.Батбаяр, Г.Батсайхан , Ч.Батжаргал, Д.Мөнхтүвшин
Тэргүүний уяачаар: Д.Ганбат
Шилдэг унаачаар: Ц.Мөнхзул, Д.Буянтогтох, Г.Эрдэнэ-Очир, Э.Цэрэндондов,Э.Бүрэнбаатар
Тэргүүний унаачаар: Г.Сумъяасүх
Тэргүүний нэрэмжит шагналтнуудаар: Н.Өсөхбаяр, М.Хүнийбаатар, Д.Нямбаяр, А.Баттогтох, Г.Ганхүлэг
Оны шилдэг ивээн тэтгэгчдээр: "Эрдэнэт 2013" хаврын бүсийн уралдааныг зохион байгуулахад 5-55 сая төгрөг хандивласан Д.Чулуунбат захиралтай "Чингисийн чулуу" ХХК, Г.Даваацэрэн захиралтай "Эрдэнэт үйлдвэр", Г.Баярцогт захиралтай "Бүтээл" ХХК, Ч.Батжаргал захиралтай "Номун Гранд"ХХК, Г.Батзориг захиралтай "ТЕХ монтаж" ХХК,Б.Соёл-Эрдэнэ захиралтай "Sass" зэрэг аж ахуйн нэгжүүд болон Баян-Өндөр сумын харьяат иргэн Б.Амарбаясгалан , нэг сая төгрөгийн хандив өргөсөн Н.Отгонбаяр захиралтай "Танил" ХХК, Л.Эрдэнэбат захиралтай "ГХЕМ" ХХК, Д.Батбаяр захиралтай "Эрдэнэт буудал" ХХК тус бүр шалгарчээ.
Эх сурвалж: Todmagnai.mn