
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж нарын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулж өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэх юм. Байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй тоймыг удахгүй хүргэх болно.