
МУГЖ Д.Сосорбарам тус тоглолтоо хоёр жил дараалан хийхдээ Цагаан сарын өмнө тоглож байлаа. Харин энэ жил есөн хамтлагтай болгон өргөтгөж, ирэх сарын 21, 22, 23-нд "Монгол мөхөшгүй” нэртэйгээр хийхээр болсон байна.
Тоглолтод Алтан ураг, Хөсөгтөн, Арга билэг, Алтайн оргил, Домог, Жонон, Их Монгол зэрэг хамтагууд оролцоно. Мөн Германд ажиллаж, амьдардаг үндэсний хөгжмийн Эгшиглэн хамтлаг урилгаар оролцох юм байна. Энэ жилийн хувьд өмнөх хоёр жилээсээ цоо шинэ найруулгатай, өнгө аястай хийхээр бэлтгэж байгаа гэдгээ найруулагч Д.Сосорбарам хэлж байна.
Язгуур бий биелгээ, үндэсний хөгжмийг хослуулж өвөрмөц найруулгатайгаар хүргэдэг тус тоглолт МҮЭСТО-д болох аж. Тоглолтын найруулагч Д.Сосорбарам “Эдгээр этник хамтлагууд шинэ өнгө, төрх дуугаралтайгаар үзэгчидтэй учран золгоно” хэмээн онцолсон.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)