
Өсвөр хүүхдийн барилдаанд энэ жил 1997 оны нэгдүгээр сарын 1-ээс нааш төрсөн хөвгүүд оролцох юм. Улсын шонхор төрийн их баяр наадмын хоёр түрүүтэй Аврагчийн Батжаргалын Лхагвадорж, Өсвөр үеийн улсын аваргын мөнгөн медальт Аварга лицей сургуулийн сурагч Даваадоржийн Эрдэнэтулга, Аврагчийн Б.Түвшинтөгс, Аваргын Э.Ананд, Хилчиний Н.Өсөхбаяр, Хэнтий аймгийн харьяат Шонхор лицей сургуулийн сурагч О.Эрдэнэбат, Ховдын Б.Одгэрэл, Өвөрхангайн Хатанбаатар, Булганы О.Намнансүрэн нарын шилдэгүүд өнөөдөр хүч үзэх аж.
А.Анар