
Дараах таван үндэслэлд тулгуурлан Ерөнхий сайд Н.Алтанхуягт тус шагналыг олгохоор болжээ.
1. Сөрөг хүчнээс явуулсан Засгийн газрыг унагах гэсэн оролдлогод шантраагүй
2. Албан тушаалын төлөөх шантааж, хавчлага, гадуурхалд шантраагүй
3. Олон нийтийг турхирсан гүтгэлэг, доромжлол, бэлтгэгдсэн комментчдын дайралтад шантраагүй
4. Ажил нь ард түмэнд таалагдахгүй, хүрэхгүй, тэдний дэмжлэгийг авахгүй байгаа гэсэн захиалгат мэдээлэлд шантраагүй
5. Хувийн амьдрал руу нь дайрч, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулсан сэтгэл зүйн дайралтад шантраагүй зэрэг таван ай савд багтах нөлөөллийг тэвчин улс орныхоо төлөө хийж буй олон сайн үйлийг нь үнэлэн олгож байгаа аж.
Тус шагналыг өгснөөр Ерөнхий сайдад урам өгөхөөс гадна "цаашид ч битгий шантраарай" гэдгийг сануулж байгаагийн илрэл юм байна. Мөн цаашид бие биенээ мэрж хэмлэх биш өргөж дэмжиж ажиллахыг тус байгууллагаас уриаллаа.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)