
Энэхүү тэмцээнд эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан ОУХМ Т.Баттөгс алтан медаль хүртэж Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хошой аварга боллоо.
Энэ удаагийн тэмцээнд 19 орны шилдэг тамирчид оролцсон бөгөөд Т.Баттөгсийн жинд 22 тамирчин өрсөлдсөн байна. Тэрбээр дөрвөн учраатай барилдаж бүгдэд нь ялалт байгуулснаар дэлхийн цомыг хоёр жил дараалан хүртсэн нь энэ юм.
А.Анар