
Энэ талаар МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол “Тийм зүйл огт байхгүй. МАН Засгийн газарт хамтарч ажиллахгүй. “Давхар дээл”-ийг дан болгох асуудлаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцсэн. Ер нь бол эрх ашиг сонирхлын зөрчилтэй 17 сайд санал асуулгад оролцож болохгүй гэсэн байр суурийг манай бүлэг илэрхийлж байгаа. Өнөөдөр Монгол улсад үйлчилж байгаа хуулийн хүрээнд 2014 оны долдугаар сарын 1-ээс эхлэн Засгийн газрын гишүүд “дан дээлтэй” ажиллаж эхлэх юм бол энэ сайд нар санал асуулгад оролцох боломжгүй байгаа. Тийм учраас энэ 17 сайд нарыг сонирхлын зөрчлөө биечлэн ирүүлээрэй гэж хэлсэн байгаа. Төр засаг тогтворгүй болно, МАН-ынхан Засгийн газар орох нь гэсэн мэдээлэл худал юм. Ер нь өнөөдөр АН-д боловсон хүчний асар их нөөц байгаа. Төрийн албыг намын харъяалалаас гаргасан үйл явдал нь төрийн албыг тогтвортой байлгах зарчим байсан. Тийм учраас энэ зарчмаа бариад АН, дангаараа ч хамаагүй Засгийн газраа бүрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ сайд нарын олонх нь гаднаас байх ёстой гэж бодож байна. Ёолкний чимэглэл шиг олон албан тушаалыг нэг хүн дээр тохдог. Цаана нь Засгийн газрын албыг хаших хүнгүй юм шиг ярьдаг. Хүмүүсийг огцруулчихаар Монголын төр тогтворгүй болдог юм шиг инээдэмтэй зүйлийг ярьж болохгүй. Бид хамгийн зоригтойгоор энэ асуудлаа шийдэж чадвал Монголын төр тогтвортой, тэнцвэртэй, чадвартай болно. Үүний хажуугаар энэ том бодлогын асуудлыг унагах гэж худал мэдээлэл цацаж болохгүй” гэлээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (6)