Харин АН-ын хийсэн тус мэдээлэлтэй холбогдуулан МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өөрийн байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Монгол улсын үндсэн хуулинд хууль санаачлах эрхтэй 78 сүбьект байдаг. Энэ 78 сүбьект ямар ч хуулийг санаачлах эрхтэй. Харамсалтай нь өнөөдөр цөөнхий бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийг хэлэлцэхгүй байна. Цөөнхийн санаачилсан хуулийг хэдэн жилээр дарах, батлахгүй байх, хэлэлцэхгүй байх ёстой гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа нь УИХ-ын гишүүдэд ялгавартай хандаж байгаагийн илрэл мөн. Малчдын тэтгэврийн насыг наашлуулж нийгмийн даатгалын шимтгэлд хамруулах гэх мэт олон асуудлыг хөндсөн хуулийг бид УИХ-д өргөн барьсан. Гэтэл энэ хуулийг дарахын тулд С.Эрдэнэ сайд "Хамтын тэтгэврийн тухай хууль"-ийг санаачлан оруулж ирж байна. Гэтэл энэ хуулийг эрх баригч нар дараалалгүй хэлэлцээд явж байх жишээтэй. Гэтэл бидний санаачилсан олон хуулийг хэлэлцэхгүй дараад явж байна. Яг үүнтэй адил өнгөрсөн жил бидний өргөн барьсан НӨАТ-ын босгыг 200 сая болгох хуулийг дарсан. Бидний санаачилсан хуулийг дарж байсан мөртлөө өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас НӨАТ-ын босгыг 50 сая болгох хуулийг өргөн барингуут шууд хэлэлцсэн. Цөөнхийн бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулийг ингэж дардаг талаар бид даргын зөвлөлийн хурлаар ярьсан. Ярьж байж зарим хуулийг хэлэлцүүлэхээр боллоо. Ингэж ялгавартай хандаж болохгүй" гэлээ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)