МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлалт үзүүлсэнээс хойш тэрбээр нам жимээр амьдрах болсон. Өдгөө БНСУ-д эмчлүүлж байгаа Н.Энхбаяр бие нь сайжирч, жин ч нэмээд байгаа. Түүнийг
2013 оныг дуустал эх орондоо ирэхгүй эмчилгээгээ хийлгэнэ хэмээн эх
сурвалжууд мэдээлж байсан. Гэвч тэрбээр одоо болтол эх орондоо ирээгүй байгаа юм. Харин сар шинээр Монголд ирэх талаар эх сурвалж мэдээлж байна.
Солонгост эмчлүүлж эхэлснээсээ хойш Буддын шашны тэргүүтнүүдтэй уулзаж, адис хүртэх болсон тэрбээр Солонгосын сүмд долоо хоног номын дуу (Очир эрдэнийн судар) сонсжээ.

Солонгост эмчлүүлж эхэлснээсээ хойш Буддын шашны тэргүүтнүүдтэй уулзаж, адис хүртэх болсон тэрбээр Солонгосын сүмд долоо хоног номын дуу (Очир эрдэнийн судар) сонсжээ.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (24)