Төрийн түшээдийн зарим жиргээ зургаан настай хүүхдийн гэмээр гэнэн тэнэг болоод удаж байна. Оны өмнөхөн нэгэн хатагтай гишүүн худалдаж авсан машинаа тэнгэрт тултал магтаж “бенз“ хоч зүүсэн бол өөр нэгэн хатагтай гишүүн чуулганы хуралдаан болж байхад candy crash тоглож олны дургүйцлийг ихэд хүргэсэн. Хэдийгээр олон нийтийн сүлжээ нь сонгогчидтой харьцах, тэдний санаа бодлыг сонсож, өөрийн байр сууриа илэрхийлэхэд нэн тустай ч төрийн түшээд маань үүнд үндсэн ажлаасаа илүү цаг зав гаргаж байгаад эгдүүцэх хүн цөөнгүй л байдаг. Тун саяхан С.Эрдэнэ сайд “төрөхөө байчих” гэж тун бүдүүлгээр жиргэсэн.

Тэгвэл С.Дэмбэрэл гишүүн ШУТИС-ын дэд захирлаар ажиллаж байгаад багагүй хэл аманд өртөж одоо Канадад амьдарч байгаа Г.Дамдиннямд хандаж онгодыг нь бадраах зорилгоор шивээстэй нүцгэн хүүхний зургаар мэндчилсэн байна. Тэр ч бүү хэл дуртай хүүхнээ сонгоод ав гэсэн утгатай эмэгтэйчүүдийн зураг явуулсан нь олон хүнд таалагдсангүй. Хийх ажилгүй завтай байж болох ч төрийн түшээ хүн ядаж бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй гэсэн санал шүүмжлэлийг хэлэх хүн цөөнгүй байна. Үнэхээр ёс суртахууны наад захын шаардлагыг өөртөө тавиад ажиллаж чадахгүй юм бол хоббигоо хөөгөөд явбал дээр ч юм шиг. Гишүүнээсээ илүү сайн секслогич байх ч юм билүү...



Сэтгэгдэл (24)