
27 дахь жилдээ зохион байгуулагдсан тус наадамд нийт 104 бүтээл өрсөлдсөнөөс сүүлийн шалгаруулалтад 26 бүтээл тунаж үлдсэн байна. Наадмын тэргүүн байрыг хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Хаадын зарлигтай монгол нутаг” бүтээлээрээ хүртсэн бол тус уран бүтээлийн шүлгийг МУСТА Л.Гаваасүрэн бичиж, МУГЖ Ц.Төвшинтөгс дуулжээ.
Мөн тус наадмын дэд байрыг “Анир” студийн захирал, хөгжмийн найруулагч МУСТА Б.Алтанхуяг “Амьддаа бие биеээ хайрла” бүтээлээр хүртсэн байна.
Сэтгэгдэл (1)