
Тус загварын долоо хоног нь АНУ-ын Нью-Йорк хотноо ирэх хоёр сарын 6-13-ны хооронд болох бөгөөд олон улсын хамгийн том, шилдэг загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулдаг аж. Нью-Йоркийг зорих багт 20 гаруй хүн багтаж байгаа бөгөөд Hero entertainment, дизайнер Г.Золцэцэг, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд , загвар өмсөгч Г.Оюунгэрэл болон “Матрикс” салон, UBS телевизийнхэн энэхүү багт багтаж байгаа гэнэ.
Катя Зол энэ наадамд зориулан үндэсний загварыг илтгэсэн гурван коллекц урлан танилцуулах гэнэ. Эдгээрийг зөвхөн ноос ноолуур, нэхий ,эсгий, сарлагын хөөвөр, арьсан бүтээгдэхүүнээр хийлгэж байгаа аж.
Хэвлэлийн бага хурал Regency Residence-ын Mexikhan ресторанд 15.00 цагт болно.
А.Анар