
Өнөөдөр Орхон аймгийн Монгол Ардын Намын XV бага хурал болж байна. Эв нэгдлийн шинэчлэлийн төлөө Орхон аймгийн Ардын намын гишүүд хуралдсанаар шинэ даргаа сонгох юм. МАН-ын хороо ээлжээр хуралдаж байгаа бөгөөд Булган, Баянхонгор аймгийнх болж, даргаа томилсон билээ. Тун удахгүй Баян-Өлгийн аймгийн намын хороо хуралдах ажээ.