
Энэ тоглолтын орлогыг “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн дэргэдэх “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд 100 хувь хандивлах аж. УДБЭТ-ын балетын жүжигчид, ХБК-ийн сонгодог бүжгийн ангийн оюутнууд оролцон тоглоно.
Та бүхэн дэлхийн сонгодогийг үзэж сонирхохын сацуу Монголын бяцхан үрсийн төлөөх сайн үйлсэд хувь нэмрээ оруулаарай.
Н.Цолмон