24tsag.mn сайт олны танил хүмүүсийн сонин содон гэрэл зургуудийг цаг алдалгүй хүргэж ирсэн билээ. Энэ удаад бид амралтын өдрөө Утаанбаатараас дайжиж эрүүл агаарт өнгөрүүлсэн олны танил хүмүүсийг гэрэл зургийг байна. Салхинд гарах ч сайхан шүү.

Саяхан "Алтангадас" хүртсэн жүжигчин Г.Амгаланбаатар гэр бүлийнхэнтэйгээ Найрамдал яваад иржээ. Эрүүл агаарт гарсандаа сэтгэл нь хөдөлсөн үү яасан? Найрамдал тасархай байлаа хэмээн рекламдаад авна лээ.

Жүжигчин Б.Чинзориг, О.Долгор нарын романтик зугаалга. Жүжигчин бүсгүйд нөхөр нь ээлжит сюрпризээ барьсан нь энэ бололтой.

"Хас"-ын Ч.Ганхуяг Дэлхийн эдийн засгийн чуулган Давост оролцож байгаа. Тэрээр үүнийхээ өмнө Швейцарийн цанын баазаар ороод гарчээ.

"Эмоци"-ийн сайхан хосууд гэр бүлээрээ эрүүл агаарт гараад ирсэн нь энэ.

"Киви" хамтлагийн дуучин Ука мөн л цанын баазад.

"Хайрын дууч" А Cool уулын оройгоор зугаалахыг илүүд үзжээ.

Драмын театрын "Хөөрхөн" Хулан нөхөр, хүүхдийн хамт салхилаад ирж. Ажаад байхад тэд хотоос тийм ч холдоогүй бололтой.

МУГЖ дуучин Б.Сарантуяа эрүүл амьдрахын үндсийг сайн мэддэг эмэгтэй. Ямар сайндаа өөрийгөө ингэтэл дулаалах вээ дээ.

Хальт харвал зугаалж байна гэж бодохоор энэхүү зургийг жүжигчин М.Баярмагнай орон нутагт тоглолтоор явахдаа авахуулжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (6)