
Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын хөгжим, Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнолоор бүтсэн энэхүү дуурийн гол дүрд залуу дуучин А.Сайнбаяр тоглоно.
Гурван бүлэг, зургаан үзэгдэлтэй дуурийг анх Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж, үзэгчдийн хүртээл болгож байсан юм.