
Төсвийн тодотгол өргөн барихтай холбогдуулан ээлжит бус чуулган зарлана гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Цагаан сарын баярын дараа хөрөнгө оруулалтыг нь зогсоосон барилгуудын аудитын шалгалтын дүнг УИХ-аар сонсоно. Үүний дараа Засгийн газар төсвийн тодотголыг оруулж ирэх аж. 243 царцаасан обьектын хэдийг нь 2014 онд төсвийн тодотголд оруулах вэ гэдгийг тус хурлаар шийдэх юм байна.
Мөн 2013 онд төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгээд 2014 онд ажлынхаа гүйцэтгэлийг төсвөөс авч чадаагүй байгаа аж, ахуй нэгжийн үлдэгдлийн мөнгийг зайлшгүй өгөх шаардлагатай гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэв. Тиймээс төсвийн тодотголоор уг асуудлыг зайлшгүй оруулж ирэн төр тус мөнгийг заавал буцааж өгөх ёстой гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)