Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Б.Бат-Эрдэнэ гишүүний фэн хуудсыг фэйсбүүк сайтад нээсэн. Гэхдээ уг хуудсыг Б.Бат-Эрдэнэ гишүүн өөрийн биеэр хөтөлдөггүй байсан ба нээснийг ч мэдээгүй хэмээн ярилаа. Гэтэл Говь-Алтай аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн үеэр уг фэн хуудастай холбоотой янз бүрийн буруу, зөрүү асуудал гарч ирсэн байна. Фэн хуудас нь хүний зан төлөв, аливаа зүйлд хандах хандлага, ажил төрлийнх талаарх мэдээллийг олонд хүргэж байдаг. Гэтэл миний фэн хуудас нь надтай холбоогүй учраас өнөөдрөөс хаасан хэмээн Б.Бат-Эрдэнэ гишүүн ярьлаа.

Т.Энхэлээ