
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг МАН-аас гарч МАХН-д элсэн орох гэж байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан Б.Бат-Эрдэнэ гишүүн дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сүүлийн үед намайг МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх гэж байна. Тэр бүү хэл тэр намын дэд даргын тушаалд очих нь гэх мэт мэдээллүүд сонин, хэвлэлээр гарлаа. Уг мэдээлэл худал гэдгийг албан ёсоор хэлье. Би МАХН-д элсэхгүй" гэв.
Т.Хулан
Сэтгэгдэл (8)