
Олимп, дэлхийн аваргууд оролцдог тус тэмцээнд манай улсаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг, олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа нар хүч үзэхээр өчигдөр эх орноосоо мордсон.
Тэмцээний Европын багт Унгар, ОХУ, Рум, Украйн, Португал, Нидерланд, Икраиль Словен Гүржийн жүдочид багтсан байгаа бол Азийн багт Монгол Япон БНСУ Казакстан Кыргыз Узбекстаны тамирчид багтжээ. Тамирчид эрэгтэй эмэгтэй тус бүр долоон жинд халз барилдах бөгөөд багийн дүнгээр аваргаа шалгаруулах юм. Тэмцээний шагналын сан 128 мянган ам.доллар юм байна.