
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өглөө 08.00 цагаас “А” танхимд эхлээд одоог хүртэл үргэлжилж байна. Уг хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байгаа юм. Тус хуулийн төсөл дээр байнгын хорооны гишүүд болон намын бүлгүүд байр сууриа нэгтгээгүй байгаа. Тиймээс зарчмын зөрүүтэй саналууд гарч байгаа учраас цаг сунган хуралдаж байна.
Уг хуралдаан тарсаны дараа УИХ-ын чуулганы хуралдаан эхэлнэ.