
Х.Тэмүүжин сайдын хувьд хуулийн салбарын шинэчлэлийг заавал хийх ёстой гэж үзээд байдаг. Гэтэл Ц.Нямдорж гишүүн өөрийгөө энэ шинэчлэлийг аль хэдийнэ хийчихсэн гээд зүтгээд байгаа нь нууц биш. Тэрбээр "Шинэчлэл гээд байгаа юмыг чинь би Хуульзүйн сайдаар арваад жил ажиллахдаа хоёр үе шаттай хийчихсэн. 1992, 2002 ондп хуулийн шинэчлэл бүрэн хийгдсэн. Үндсэн хуулийн хүрээнд хийсэн маш том шинэчлэл байсан. Эдний одоо хийх гээд байгаа шинэчлэл бол 2002-2003 оны шинэчлэлийн хүрээнд хийсэн ажлын байруудыг солиод тэрийгээ шинэчлэл хийлээ гэж автор зүүх гэсэн оролдлого. Харамсалтай нь энэ бүхэн нь байдлыг улам л дордуулж байна.Ганцхан жилийн дотор шүүхийн захиргааны аппаратыг ийм олон орон тоотой болгох хуулийн шаардлага байхгүй. Хэрэгцээний ч шаардлага байхгүй. Зүгээр л хэдэн хүнийг ашигтай болгох эрх ашгийн үүднээс ийм Шүүхийн яам хүртэл гарч ирлээ. Сүүлийн үед Засгийн газраас Х.Тэмүүжингийн оруулж ирээд байгаа юмнууд бол манайд огт байдаггүй далайн эрх зүйн систем гэдэг зарчмыг дагадаг Англи, Америкийн системийн дутуу судлагдсан хувилбар. Энэ бол манайд огт судлагдаагүй" гэв.
Ц.Нямдорж гишүүн Х.Тэмүүжин сайдын хэлж яриад байгаа зүйлийг манайд огт байдаггүй далайн эрх зүйн системийн зарчмыг дагадаг Англи, Америкийн системийн дутуу судлагдсан хувилбар гэлээ. Тэгвэл энэ үг иргэдийн гайхширлыг улам ихээр төрүүлэв. Тиймээс ч тэднийг иргэдийн өмнө нь хэн нь зөв, хэн нь худал яриад байгаагаа хэлж мэтгэлцэхийг шаардаж эхэллээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (24)