
N энтертаймент, Монголын олон ангит кино компанийн хамтын бүтээл "Бага хаадын үе" киноны зохиолчоор сэтгүүлч Ален Арман ажилласан бөгөөд тэрээр энэхүү киноны зохиолыг долоон жилийн турш 200 гаруй эх сурвалжийг ашиглан бичсэн гэдэг.
Кинонд манай улсын түүхэн дэх цагаан толбо буюу Бага хаадын үе /Тогоонтөмөр хаан Хятадаас хөөгдөн ирснээс Лигдэн хутагтыг таалал төгсөх хүртэл хаан ор залгасан 22 хаадын үеийг Монголын түүхнээ Бага хаадын үе хэмээн тэмдэглэсэн байдаг/-д хамаарагдах 22 хааны тухай хорин ангид багтаан үзүүлжээ.
500 орчим хүний хөлс хүчээр бүтсэн энэхүү кинонд АЖ А.Энхтайван Чингис хааныхаа дүрд, АЖ Н.Сувд Мандухай хатныхаа дүрд дахин тоголж байгаагаас гадна найман аймгийн театрын жүжигчид оролцон тоглосон гэнэ.
"Бага хаадын үе" түүхэн сэдэвт олон ангит киног та бүхэн МҮОНТВ-ээр ирэх даваа гарагаас эхлэн үдэш бүрийн 22.00 цагаас хүлээн авч үзээрэй.
Сэтгэгдэл (2)