
Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг 1 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Серби Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Б.Зоригтод экзекватурыг гардуулан өгөв. Энэ үеэр дэд сайд Д.Ганхуяг Өргөмжит консул Б.Зоригтод Монгол-Сербийн улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэх ажилд нь амжилт хүсэв.