
Энэ талаар ШӨХТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Манайх иргэдээс ирж буй гомдлыг заавал шалган барагдуулах үүргийн дагуу “Сувд бадмаараг” ХХК-ийн оймсны үйлдвэрт очин шалгалт хийсэн. Ингэхэд БНХАУ-аас оймс оруулж ирдэг нь батлагдаагүй ба өөрийн үйлдвэр дээрээ бүтээгдэхүүнээ хийж байсныг тогтоосон. Тэгэхээр уг гомдол үнэн байдалд нийцэхгүй, ташаа мэдээлэл байсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/