
Өчигдөр
орой хэд хэдэн телевизээр гарсан "утаа" хэлэлцүүлгээр Улаанбаатар хотын
засаг дарга бөгөөд Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл нэгэн хачирхалтай
мэдэгдэл хийлээ. Түүний хэлж байгаагаар 2000 айл өрхөөс авсан
судалгаанаас 12 хувь нь хөнгөлөлттэй үнээр авсан сайжруулсан зуухаа
зарсан байжээ. Ийм маягаар зуухаа зарах юм бол үүнийг гэмт хэрэг гэж
үзэж хариуцлага тооцно гэж Ардчиллын алтан хараацай, олон жил хүний
эрхийн төлөө дугарч байгаа Хотын дарга маань хэлэв. Хэдийгээр улсаас
олгосон сайжруулсан зуухаа зарж борлуулах нь буруу ч үүнийг гэмт хэрэг
гэж туйлширал болно. Учир нь эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээний
зөрчлийг гэмт хэрэгт тооцдог. Хэрвээ зуухаа зарсан айл өрхүүдийг гэмт
хэрэгтэн гэж тооцвол улаанбаатар хотын хэмжээнд тараагдсан 148000 зуухны
12 хувь буюу 12300 орчим өрх хуулийн байгууллагын хаалгыг татах болж
байна.
Сэтгэгдэл (7)