
Өчигдрийн байдлаар найман хулгайн гэмт хэрэг илрүүлэн ажилласан байна. Үүнээс залилангийн гэмт хэргийг илрүүлжээ. Тухайлбал, 2013 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 15-р хороонд суух иргэн Б-гийн зөөврийн компьютерийг залилж авч явсаныг илрүүлсэн байна. Уг хэргийг Ганцэцэг гэгч үйлдсэнийг нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/