
2013 оны гуравдугаар сарын 21-нээс 2014 оны нэгдүгээр сарын 12-ны хооронд нийт таван удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлэн ажилласан байна. Үүнд холбогдсон хүн нь Г.Даваасүрэн гэгч этгээд аж. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт байрлах цэцэрлэгийн цонхыг хагалж эд зүйл хулгайлсан, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлаж байсан "Ниссан жук" машины эд зүйлийг хулгайлсан мөн Сүхбаатар дүүргийн аравдугаар хороо "Прусс" маркийн машины цонхыг хагалж эд зүйл хулгайлсан, түүнчлэн Сүхбаатар дүүргийн аравдугаар хороо байрны гаднаас "Ниссан" маркийн машинаас хөгжим, ажлын хувцас зэргийг алдсан. Хамгийн сүүлд нь Баянзүрх дүүргийн долдугаар хороонд машины шил хагалж эд зүйлийг нь хулгайлжээ. Энэ хэргийг илрүүлэн Чингэлтэй дүүргийн цагдаа шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/