
Тухайлбал, Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд өчигдөр шөнө Говь-Алтай аймгийн Рашаант сумын харьяат 35 настай эрэгтэй Э-г төрсөн дүү СХД-ийн 24-р хороонд оршин суух 31 настай эрэгтэй П гэгч согтуурсан үедээ зодож хүнд бэртэл учруулан амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна. Мөн Завхан аймаг Түдэвтэй сумын Талын улаан гэх газар Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд явж байсан "Паз" тээврийн хэрэгслээр зорчиж явсан 53 настай эрэгтэй, Д нас барсан байна. Хэргийг Завхан аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/