
Шинээр байгуулагдаж байгаа Тахарын албыг хүмүүс янз бүрээр хүлээж авч байгаа. Хуулийн салбарын зарим хүмүүс маш зөв зүйл гэж байгаа бол ихэнх хүмүүс шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Мөн Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж ч энэ албанд ихэд шүүмжлэлтэй байна. Тэрбээр 500 гаруй орон тоотой тус албыг Монголд байгуулах шаардлага огт байхгүй байсан хэмээн ярьж сууна. Тодруулбал, тэрбээр " гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн төслийг чинь манай яаман дээр миний үед хийж байсан юм шүү дээ. Түүгээр бол шинэ алба байгуулахгүйгээр одоогийн цагдаагийн хүрээндээ л хамгаалалтыг нь хийгээд явах бололцоо байсан. Нөгөөтэйгүүр, Тахарын албыг 500 хүнтэй байгууллаа гэхэд Улаанбаатар хот, бүх аймагтаа хуваахаар нэг газарт хэдэн тахар байх юм. Хүн хүч нь хүрэлцэхгүй цагдаагаас л гуйна. Цагдаа нь манайд хамаагүй, асуудлаа шийд гэвэл тэгээд л хад мөргөнө шүү дээ" гэв.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)