
Өөр нэг асуудал анхаарал татаж байгаа нь Нийслэлийн төр захиргааны төв байр “Хангарьд” ордны нэрийг өөрчлөх талаар ярьж эхэлжээ. Учир нь нийслэлийн төв байр хотын захирагч Э.Бат-Үүлийн амлалтын дагуу Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын орчим төвхнөхөөр болоод байгаа. Тэгээд шинэ баригдах байраа нийслэлийн сүлдийг билэгдэж “Хангарьд” гэсэн хуучин нэрээрээ нэрлэгдэх ёстой гэж үзжээ. Хэрэв хотын захиргаа “Хангарьд” гэсэн нэрээ өгөхгүй гэвэл Чингэсийн талбайн хажууд байх өндөр шилэн барилгын нэрийг хувьчилж авсан аж ахуйн нэгж дураараа өөрчлөх боломж нээгдэж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Нийслэлийн захиргаа одоогийн өндөр шилэн барилгаа “Чингэсийн цамхаг” хэмээн нэрлэхээр шийдвэрлэсэн байна. Ингэж нэрлэх нь Чингэсийн талбай, Чингэсийн хөшөөтэй хоршино. Чингэсийн гэсэн гурван тулгуур бий болно гэж ярилцсан байна. Бас нээлттэй дуудлага худалдаагаар зарахад үнэ хүрнэ гэж тооцжээ.
Мөн хотын захиргааныхан одоогийн шилэн байраа дуудлага худалдаагаар зарж мөнгөөр нь Ханын материал дэхь шинэ цогцолбороо чөлөөтэй барина гэсэн тооцоо, үндэслэлийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл шинэ байраа барихаас өмнө хуучин байраа худалдах гэнэ. Тэгээд мөнгөөр нь шинэ байраа босгох аж. Ингээд энэ хавраас нийслэлийн шилэн барилгыг дуудлагаар худалдах ажил эхлэх бололтой.
Гэхдээ талбайн хажуу дахь шилэн барилгад АН-ын улс, төр бизнесийн бүлэглэлүүдээс аль нь товойж эзэн суухыг хэлэхэд эрт байна. Ямар ч байсан “Чингэсийн цамхаг” хэмээн нэрлэгдэх шилэн байрын төлөөх уралдаан эрчимтэй өрнөж байна.
Сэтгэгдэл (18)