
Хуралд Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбат оролцов.
Парламентад суудалгүй жижиг намуудыг татан буулгах саналыг тус намаас эсэргүүцэж байна гэв. БНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбат энэ талаар “Манай намын хувьд АН-ын тус мэдээллийг эсэргүүцэж байгаа. Заавал их хуралд төлөөлөлтэй байж нам оршин байх эрхтэй болно гэдэг нь том намуудын өөрсдийгөө хэтэрхий бодсон үйлдэл болно. Шинэ урсгал, шинэ намыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хааж, боосон үйл ажиллагаа. Энэ бол жирийн иргэдийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг зөрчиж байгаа үзэгдэл гэж бодож байна. Манай нам бол дунд нам. Гэхдээ АН-ын тавьж буй асуудлын дагуу бол бидэнд ч гэсэн эрсдэл бий болно гэсэн үг” гэсэн юм. Цаашлаад АН- бүлгийн дарга Д.Эрдэнэбат нь намуудыг татан буулгана гэж хэлснийхээ дараа “намуудыг сэрээх гэсэн юм. Яг татан буулгана гэж хэлээгүй” гэсэн тайлбарыг хийсэн. Энэ нь хэлсэн үгээ булзааруулсан нь хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна гэв.
Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нь Говь-Алтай аймгийн дархан цаазтай газрын баялагийг ашиглах гэсэн утга бүхий бичгийг тус аймгийн Засаг дарга руу явуулсан нь буруу үйлдэл гэлээ. Иргэний зориг ногоон намын гол үзэл баримтлал нь хойч ирээдүйдээ ногоон байгалиа үлдээх, монгол хүмүүсийг эрүүл саруул орчинд амьдруулахад оршдог. Тэгэхээр ногоон хөгжлийн үзэл браимтлалыг зөрчсөн үйлдэл гаргаж байгааг цаашид эсэргүүцэх болно гэв. Монгол улс олон улсын конвенцийн өмнө хүлээсэн үүргээрээ 2020 он хүртэл нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авна гэсэн байгаа. Тэр 30 хувьд нь Говь-Алтай аймгийн дээрх газрууд олсон байгаа. Тиймээс Байгаль орчин экологийн нөхцөл хүнд болсон үед эх дэлхийгээ хамгаалж дархан цаазтай газруудыг оролдохгүй байсан дээр гэж тус намаас мэдэгдлээ. Ардчилсан намынхны хувьд Дархан цаазат газрын хамгаалалтын бүсийг багасгах талаар хийж буй анхны алхам энэ биш. Өмнө нь ч удаа дараа ийм болчимгүй үйлдэл гаргаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Хан-Уул дүүрэгт шинэ суурьшлын бүс бий болгох нэрээр ийм оролдлого хйисэн бол сайд Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Зайсангийнхны эрх ашгийг хамгаалах нэрээр мөн Дархан газрын хөндөх хуулийн төсөл боловсруулсан. Манай намын хувьд байгаль экологийн асуудал болоод ногоон хөгжлийг тэргүүн эгнээнд тавьдаг. Тиймээс энэ мэт бусармаг үйлдэлтэй хойшид ч шийдвэртэй тэмцэх болно гэв.
Т.Хулан