
Шведийн шигээ багийн ахлагч, Францын ПСЖ клубын довтлогч Златан Ибрахимович өнгөрсөн тойргийн тоглолтонд өөрийн карьерынхаа 300 дахь гоолыг оруулсан байна. ПСЖ клуб “Лиг 1” –ийн хүрээнд Nantes клубыг талбайдаа хүлээн авч тоглоход тэрээр 299 болон 300 дахь гоолоо хийжээ. Одоо цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Ибраг дэлхийн шилдэг тамирчид болон олон алдартай дасгалжуулагчид өөрийн багтаа тоглуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг билээ. Тийм ч учраас тэр одоогийн байдлаар долоон багийн өмсгөл өмсөөд байгаа нэгэн.
24tsag.mn