
Энэ талаар Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн хошууч С.Бямбасүрэнгээс тодруулахад "Сар шинэ ойртож байгаатай холбоотойгоор Замын цагдаагийн газраас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж нэгдсэн болон хэсэгчилсэн шалгалт зохион байгуулж байгаа. Энэ шалгалтыг голдуу орон нутгийн замд явуулсан. Ийн орон нутгийн замд шалгалт хийх явцад хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох, хамгаалах бүс хэрэглэхгүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүд нэлээд их байна. Мөн өчигдөр биднийг шалгалт хийх явцад зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал, Эмээлтээс цааш 2 км орчимд буюу Хүй долоон худагруу эргэдэг зам дээр тээврийн хэрэгслүүд мөргөлдөж ноцтой осол гаргасан. Ослын шалтгаан нь хурд хэтрүүлсэнээс болсон байгаа. Үүний улмаас нэг хүн нас барсан. Хэргийг Замын цагдаагийн газраас шалгаж байна. Түүнчлэн согтууруулах ундааны зүйл зөвхөн архи л ордог гэж бодохгүй байх чухал. Ялангуай айраг хэрэглэчихээд замын хөдөлгөөнд оролцоно гэдэг согтууруулах ундаа хэрэглэснээс ялгаагүй юм" гэв.


Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)