
5. К.Роналду.Тэрээр Ла лигийн 20-р тойргийн хүрээнд Реал Бетис клубын талбайд зочилсон тоглолтонд 30-н ярд зайнаас нэгэн гайхалтай гоолыг оруулсан. Мөн нэг гоолын дамжуулалт өгсөн юм.
4.Адем Лжажич. Тэрээр Ливорна клубыг талбай дээрээ хүлээн авч 3:0 харьцаатай буулгаж авсан тоглолтонд гавьяа байгуулсан. Тус тоглолтын сүүлийн буюу гурав дахь гоолыг оруулаад амжсан.
3.А.Видал. Италийн алдарт Ювентус клубын шилдэг хагас хамгаалагч А.Видал өнгөрсөн тойрогт Юветус клуб Сампдориа клубыг 4:2 хожиход дубль хийж тус тоглолтын шилдэгээр шалгарсан юм.
2. З.Ибрахимович. Ибра өнгөрсөн долоо хонгийн Францын лиг 1-ийн 22-р тойргийн хүрээнд Nantes клубыг талбайдаа хүлээн авсан тоглолтонд дубль хийж өөрийн карьерийн 299, 300 дахь гоолоо оруулжээ.
1.Харин шилдэгийн шилдэгээр Манчестэр Юнайтэд клубын хаалганд хеттрик хийсэн Камерууны шигшээ багийн ахлагч С.Это тодорсон байна.