
Сэтгэл сэргээм “Үндэсний лиг” –ийн сүүлийн буюу гурав дугаар тойргийн хоёр тоглолт өчигдөр уламжлал ёсоор Спортын төв ордонд боллоо. Энэ өдрийн эхний тоглолт Дорнод Танан Гарьд болон Баянзүрх ИХ өргөө Аравтууд багуудын хооронд болж Гарьдууд өрсөлдөгчөө гуравхан онооны зөрүүтэйгээр буулгаж авсан юм. Их өргөө Аравтууд плэй оффын байрлалын төлөө хүчтэй өрсөлдөж байгаа бөгөөд хүчирхэг бүрэлдэхүүнтэй Танан Гарьдуудын эсрэг ширүүн тэмцэл өрнүүлж чадсан. Гарьдуудыг легионор тоглогч Вүүдс 26 оноо, 12 самбар, 6 блок буюу дабл дабл хийж багтаа тус хүргэжээ. Харин өрсөлдөгч Аравтуудаас Ц.Цэвэлдорж 23 оноо авч багаа тэргүүллээ.
Хоёр дахь тоглолт өнгөрсөн хоёр дугаар тойргоос өөрсдийн шилдэг тоглолтоо гаргаж эхлэсэн Баянгол Гурвантамир баг лигийн шинэ цэрэг Говь-Алтай Монторх багтай тоглосон юм. Тус тоглолтонд 102:90 харьцаатай Гурвантамирчууд хожил авчээ. Гурвантамираас Гайнор 21 оноо авч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Күйнтэн МкДүйфэ 29 авсан байна. Дараагийн тоглолт маргааш Спортын төв ордонд Увс Эрдэнэт Дрийлинг Ригс болон Сүхбаатар СБЛ Хүлгүүд, УБ Альянс Тэк ШУТИ Харцага болон Баянзүрх Их өргөө Аравтуудын хооронд болно. Сэтгэл сэргээм “Үндэсний супер” лиг үргэлжилсээр.
24tsag.mn