
УИХ
дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр 14:00 цагаас “Түүх соёлоо аваръя”
сэдвийн хүрээнд иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцоно. Уулзалт Тусгаар
тогтнолын ордны Бага танхимд болох юм байна. Энэ удаагийн уулзалтаар
Говь-Алтай аймгийн "Талын мэлтэс", "Хатан суудал" гэх дархан цаазтай
газруудын асуудлаар голлон хөндөх аж.
24tsag.mn