
2003 онд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж, Монгол үндэсний бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгодог болсон бөгөөд ингэхдээ анх удаа улсын далай аварга цол шинээр бий болгосон. Энэ нь үндэсний бөхөд байгаагүй цол болсон ба харин цолны чимэг байсан түүхтэй. Гэтэл өнөөдөр монгол үндэсний бөхийн хөгжил өндөр түвшинд хүрч, өрсөлдөөн их болсон үед далай аварга цол олгож байгаа нь үндэсний бөхийн дархан аварга төрөх боломжийг хомсдуулж байна гэжээ.
Тиймээс хууль санаачлагч шинээр олгох болсон улсын далай аварга цолыг олгодоггүй болохоор хуульчлах саналтай байгаагаа хуулийн төсөлд тусгасан байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (9)