
"Цэвэр агаар сан"-гийн экс захирал Н.Хүрэлсүх нарт холбогдох шүүх өнөөдөр товлогдсон ч долоо хоногоор хойшиллоо. Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд болсон шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн
зүгээс зарим шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй, зарим нь шинээр өмгөөлөгч
авсан, өмгөөлөгч нар хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй зэрэг
шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулахыг хүсэлт тавьсан юм. Шүүх бүрэлдэхүүн
тэдний хүсэлтийг хүлээн авч шүүх хурлыг ийнхүү долоо хоногоор хойшлуулжээ.
Н.Хүрэлсүх нарын 10 хүнийг төсвийн хөрөнгийн зориулалтын бусаар зарцуулж, улсад 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгаж буй юм. Тэднийг өнөөдөр шүүх юм.
Сэтгэгдэл (1)