
Тус аймгийн 2012 оны орон нутгийн сонгууль маргаантай болж, Монгол Улсын бүх шатны шүүхээс сонгуулийг дөрвөн сум, аймгийн төвийн нэг багт дахин явуулахаар болсон нь энэ юм. Дахин сонгуулиар тус аймгийн Хөхморьт, Төгрөг, Баян-Уул, Шарга сумд, аймгийн төвийн Баяншанд багийн сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн нэрийг дугуйлж харин аймгийн хэмжээнд хувь тэнцүүлэх хэлбэр буюу намын нэрийг дугуйлах юм.
Сонгуульд АН, МАН, МАХН гэсэн гурван намын төлөөлөл өрсөлдүүлсэн бөгөөд санал хураалтын эцсийн дүн өнөөдөр албан ёсоор гарна.