Шинэчлэлийн Засгийн газрынхан ард түмнээ доромжилж ханахгүй байна. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг нэгэнтээ “Будаа үнэтэй байгаа бол, гурил аваад идэхгүй юу даа” хэмээн эгэл жирийн ард түмнийг тавлаж байсан цаг. Тэгвэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Төрөхөө болиод хэзээ эмнэлэг цэцэрлэгтэй болсон цагтаа төрнө гээд л хүлээгээд хэвтэж байхгүй юу даа хө” хэмээн ард түмнийг маш муухайгаар доромжлов.
Бүхэл бүтэн өөрийнхөө хариуцдаг салбарын талаар ийм хариуцлагагүй юм яриад сууж байгаа сайдыг хэн ард түмнийхээ төлөө ажилладаг гэж хэлэхэв дээ. Ядаж хөдөө аж ахуйн сайд ингэж хэлсэн бол дүүрчээ. Өөрийнх нь хариуцдаг салбар биш гэж хэлээд өнгөрч болно л доо. Даанч хүн амын асуудал хариуцсан сайд нь “эмнэлэг, цэцэрлэг баритал төрөхөө боль” гэж хэлж байгааг даанч ойлгохгүй юм. Хүн амын хөгжлийн сайд нь шүү!
Монголчууд үнэхээр хүлцэнгүй тайван ард түмэн юм. Хэрэв АНУ, Европын орнууд, Япон, БНСУ, Австрали, Шинэ Зелланд гэх мэт хөгжсөн орнуудын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нь ингэж хэлсэн бол тэр өдрөө ард түмнээсээ уучлал гуйгаад огцрох байсан. Эсвэл ойрхи дорнод болоод зүүн өмнөд ази, Турк гэх мэт орнуудын сайд нь ингэж тоомжиргүй хандсан бол ард түмэн нь босч жагсаад аюул болох байсан биз. Гэтэл манайхан нам жим. Зүгээр л цахим ертөнцөөр бухимдлаа илэрхийлцгээгээд л. Сөрөг хүчний гишүүд нь хүртэл энэ асуудлаар зоригтой байр сууриа илэрхийлэхгүй юм.
С.Эрдэнэ сайдын энэ үг нэгд олуулаа болох гэсэн Монголын ард түмний хүсэл эрмэлзэлийг үгүйсгэж бүр боож байна. Хоёрт залуу гэр бүлүүдээр тохуурхаж байна. Гуравт эмэгтэйчүүдийг доромжилж байна. Дөрөвт Хүн амын хөгжлийн яамны бодлого ямар байхыг илэрхийлж байна. Ийм олон утга агуулгаар ойлгогдох үг хэлснийхээ төлөө С.Эрдэнэ огцрох ёстой. Ядаж л эмэгтэйчүүдээс уучлал гуйх нь ардчилсан ёсонд нийцнэ. Ийм шахалт шаардлага тавьсан залуучуудын хандлагад С.Эрдэнэ сайд “Олуулаа болъё гэхээр элдвээр доромжилно. Хариу бичихээр бөөн дуулиан болгоно. Өөр шалтаг олдохгүй байна уу? Улстөрөө бодож хий…” гэх мэтээр тооцсон шинжгүй хариу барих аж.
Ардчилсан намын энэ сайдад улс төрийн соёл, төрийн хүний зангараг, ёс зүй гэх мэт олон шалгуур үзүүлэлтүүдээс аль нь ч алга. Тэр ард түмний өмнө гудамжны атман шиг аашлах болоод удлаа гэж ярих хүмүүсийн тоо улам нэмэгдсээр байна.

Сэтгэгдэл (49)