
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар болон нэр бүхий 24 гишүүний өргөн барьсан “Өршөөлийн хууль”-ийг батлахыг хүссэн хэсэг хүмүүс өнгөрсөн пүрэв гарагт Чингисийн талбайд тайван жагсаал хийсэн. Тус жагсаалыг “Монгол үндэстний хүсэлд нэгдэх” хөдөлгөөнөөс зохион байгуулсан бөгөөд энэхүү жагсаалынхаа үргэлжлэл болгож энэ сарын 23-нд дахин жагсахаар болсон байна.
Уг хөдөлгөөнийнхөн тус хуулийг Сар шинийн баяр болохоос өмнөөс батлахыг УИХ-аас хүсч байгаа аж. Тэдний хэлж буйгаар "Өршөөлийн хууль"-ийг батлагдахыг хүлээсэн 80 мянган иргэн байдаг гэнэ.
Сэтгэгдэл (3)