
Тэрээр Монгол улсад 2013 оны 09-р сарын 23-ны өдөр томилогдон ирсэн бөгөөд уулзалтын эхэнд Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав түүнд элчин сайдын нэр хүндтэй алба хашихаар томилогдон ирсэнд баяр хүргэлээ.
Азизов Искандер Кубарович өнгөрсөн шинэ жилийн баяр болон удахгүй болох монголчуудын уламжлалт баяр болох сар шинийн баярын мэндийг Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавт өөрийн зүгээс болон ОХУ-ын Ерөнхий Прокурор Чайка Ю.Я-гийн зүгээс хүргэлээ
ОХУ Монгол Улсын хувьд эртнээс ах дүүгийн найрсаг харилцаатай явж ирсэн учраас цаашид улам дотно хамтран ажиллах болно. Миний хувьд Монгол улсад элчин сайдаар томилогдсондоо баяртай байна. Яагаад гэвэл Монголчууд , ОХУ-ын ард түмэнтэй бодол санаа нэгтэй, ихэд найрсаг хүмүүс байдаг гэсэн юм. Мөн ОХУ-ын элчин сайдын яамны зүгээс цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлээд бусад эрх бүхий байгууллагуудтай холбож өгөхөд дэмжлэг үзүүлнэ гэлээ.
Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав түүнтэй уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэн хэлээд 2012 онд ОХУ-ын Ерөнхий Прокурорын урилгаар айлчлал хийж энэ үеэр хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг боловсруулан гаргаж , мөн оны 9 дүгээр сард энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тиймээс ч хоёр орны прокурорын байгууллага эрүүгийн хэрэг болон бусад асуудлаар эрх зүйн туслалцаа үзүүлэхэд ихээхэн үр дүнтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэлээ.Түүнчлэн ОХУ-ын Мөрдөн байцаах хороотой хамтын ажиллах хэлэлцээр байгуулахаар 2 орны прокурорын байгууллага ярилцан тохиролцож байгаа талаар танилцууллаа.
Улзалтанд Улсын Ерөнхий Прокурорын туслах, Эрх зүйн туслалцаа , гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Ганзориг, УЕПГ-ын хяналтын прокурор Э.Болор-Эрдэнэ нар байлцлаа.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий прокурор Д.Дорлигжав, элчин сайд Азизов Искандер Кубаровичд Үндэсний монгол бичгээр “Монгол Улсын Прокурор” хэмээн урласан дурсгалын зүйлийг гардуулан өглөө.