
МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ээлжит VI чуулган Тусгаар тогтнолын ордноо болж, шинэ даргаа сонголоо. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болсон. Тиймээс
шинээр тодрох Ерөнхийлөгчид Нийслэлийн Засаг даргын орлогч асан
Ц.Цогзолмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Ундармаа
нар нэр дэвшиж өрсөлдөв. Ингээд НАМЭХ-ны шинэ Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа боллоо. Ингэснээр МАН дахь хотын бүлэг эмэгтэйчүүдийн байгууллагад нөлөөллөө тогтоож чадав.
НАМЭХ-ны энэ удаагийн хуралд 267 төлөөлөгч сонгогдсоноос 215 нь ирж, 81 хувийн ирцтэй зургадугаар чуулган хуралдлаа.
Т.Хулан
Сэтгэгдэл (5)