
Хүн ам хөгжил, ниймгийн хамгааллын сайд С.Эрдэнэ УИХ –ын гишүүн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар өчигдөр сэтгүүлчдэд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн талаараар мэдээлэл хийлээ. С.Эрдэнэ сайд хэлэхдээ “Монгол хүний дундаж наслалт 67 байдаг. Цаашид энэ насыг 75 болгож уртасгахын тулд эрүүл хоол хүнс хэрэглэхээс эхлээд олон тал дээр төрөөс бодлогоор анхаарч байгаа. Ер нь олон улсад тэтгэврийн насны босгыг нэмнэ үү гэхээс бууруулдаггүй. МАН –ынхан малчдын тэтгэвэрт гарах насыг эрэгтэй 55, эмэгтэй нь 50 болгож бууруулах саналтай байгаа юм билээ. Малчид эрт тэтгэвэрт гарчихлаа гээд малаа маллахаа болохгүй. Тиймээс энэ санал малчдад яг ямар ашигтайг сайн ойлгохгүй байна” гэсэн юм. Уг хуулийн төслийг МАН –ын бүлгээс санаачлан өргөн барьсан билээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)