“Эр хүний замын хүзүү урт” гэж эртний үг байдгийг Н.Энхбаяраас айж сандрагсад илүү сайн ойлгож байгаа бололтой. Түүнийг мандаж явахад нь дагаж тойрч гүйж явсан хүмүүс зовж зүдэрч эхлэхэд нь эргэж очихоосоо илүү зугтаж нулмиж байсан. Магадгүй Н.Энхбаярыг улс төрд эргэж ирэхгүй гэж богинохноор бодоо биз. Тэгвэл Н.Энхбаяр улс төрд эргэж ирэх нь тодорхой боллоо. Ирэхдээ том төлөвлөгөө зорилготой ирж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол тэрээр Үндсэн хуулийн шинэ төслийг бичиж дуусгажээ. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж төлөвлөж. Тиймээс тэрээр улс төрийн шинэ үзэл санаа дэвшүүлж дэнжигнэж ядаж байгаа засаг төрөөр хөөрхөн тоглох бэлтгэлээ хүний нутагт сайтар хангаж суугаа аж.
Бас Н.Энхбаяр улс төрийн шинэ баг бүрдүүлэх талаар ч тодорхой ажлууд хийсэн байна. МАН-ын цөөнгүй залуу гишүүдийг судлуулж холбоо тогтоож. Тэдний зарим нь ч Н.Энхбаярыг эргэж очсон аж. МАН-ынхан энд учраа олохгүй далдуур толхилцож байхад хэсэг гишүүд нь Н.Энхбаярыг эргэж очоод байгаа нь анхаарал татна. Н.Энхбаярын төлөвлөж байгаагаар бол “Шударга ёс” эвслийн одоогийн гишүүнд түүнд хэрэггүй болсон бололтой. Шинэ улс төрийн тэмцлийг шинэ бүрэлдэхүүнтэй хийх нь чухал гэж үзжээ.
Улс төрийн энэ мэт элдэв төлөвлөгөө зохиохын зэрэгцээ Ганжуур, Данжуурын эхний 50 ботийг Төвд хэлнээс орчуулж дуусгасан байна. Ганжуур, Данжуурыг одоогоор орчин цагийн Монгол хэлээр орчуулж байгаагүй. Эрт үед л орчуулж байсан гэж эх сурвалж тайлбарлав. Н.Энхбаяр өмнө Бурхан багшийн сургаалийг орчуулж байсан туршлагатай. Түүний орчуулсан Ганжуур, Данжуурыг БНСУ-ын Буддын шашины байгууллагаас ивээн тэтгэж хэвлүүлэхээр яриа хэлэлцээ эхэлсэн мэдээлэл ч байна.
Ийнхүү Н.Энхбаяр хүний нутагаас ирэх сургаараа Монголын улс төрчдийг айлгахын зэрэгцээ бурхан шашин, эрдэм номын ажлаа эрчимтэй үргэлжлүүлж байгаа аж.

24tsag.mn
Сэтгэгдэл (74)