
МАН аймгуудынхаа намын хорооны хурлыг хийсээр байгаа билээ. Тэд хорооныхоо хурлаар аймгуудын намын даргаа сонгож байгаа . Тэгвэл Баянхонгор аймгийн МАН-ын хороо өчигдөр хуралдаж, даргаараа Канад дахь элчин зөвлөх асан, намын Бага хурлын гишүүн Л.Элдэв-Очирыг сонгожээ. Л.Элдэв-Очирын хувьд Баянхонгор аймгийн “Гурван булаг” сумын харьяат МСS группыг үүсгэн байгуулагчдын нэг билээ.
Д.Дуулим